Энэтхэг улсаас ирсэн 219 лам хүүхдэд ариун цэврийн багц өглөө

Нийтэлсэн өдөр: 2020.06.16, мягмар

 

Монголын улаан загалмай нийгэмлэг нь НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд тусгай үүргийн онгоцоор Энэтхэг улсаас ирсэн 219 лам хүүхдэд өгөх ариун цэврийн багцыг бэлтгэж, ОБЕГ-ын харьяа Жаргалант сувилал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өглөө. Тус багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйлс багтсан байна.

Хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад талархал илэрхийлье.