Нийтэлсэн өдөр: 2020.06.10, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэг, хоёрдугаар улирлын үзлэг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгууллагдлаа.
Үзлэгийг ШШГЕГ-ын цагдан хорих 429-р ангитай хамтран Баянзүрх дүүрэгт ШШГЕГ-ын харьяа Баривчлан төв, Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн төвд тус тус зохион байгуулав. Үзлэгт нийт 239 хүн хамрагдсан юм.
Энэ үеэр дүүргийн Улаан загалмайн хороодын сайн дурын идэвхтнүүд үзлэгт хамрагдаж буй иргэдэд цай өгч, тусламжийн хувцас тараасан юм.
Үзлэгийг хамтран зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн хамт олонд талархал илэрхийлье.