Нийтэлсэн өдөр: 2020.04.20, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, Азийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Ерөнхий боловсролын сургуулиудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багц олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
| Бүтээгдэхүүний нэр | Тоо хэмжээ | Хэмжих нэгж | Үзүүлэлт,стандарт |
1 | Зайнаас халуун хэмжигч | 80 | ш | Инфраред, зайнаас хэмжигч |
2 | Анхны тусламжийн багц | 80 | багц | Багцад:
|
3 | Гар ариутгагч | 400 | литр | 99,9% нян устгагчтай |
4 | Гарын шингэн саван | 400 | ш | Бактерийн эсрэг үйлчилгээтэй, 300 мл савлагаатай |
5 | Жавелион | 160 | кг | Шинжилгээний бичигтэй |
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
- Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
- Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
- Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
- Бүтээгдэхүүний дээж
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих багийн ахлагч
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. +(+976)-99018531