Нийтэлсэн өдөр: 2020.02.17, даваа
“Ус, цаг уур, орчны шинжилгээний газар”-аас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 7 хувьд нэн их, 27 хувьд их эрсдэлтэй гарсан бөгөөд отроор явж байгаа малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ өндөр байгаa тул Монголын улаан загалмай нийгэмлэг нь АПУ ХХК-ийн санхүүжилттэйгээр малчдад хүнсний багцын тусламж олгох ажлыг зохион байгуулав. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг АПУ ХХК санхүүжилтээр бэлтгэсэн 100 ширхэг хүнсний багцыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. Энэхүү хүнсний багц нь нийт 6,800,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хүнсний багц юм. Нэг багт тус бүрт 10 кг гурил, 1 литр ургамлын тос, 5 уут гоймон, 2 кг элсэн чихэр, 1 уут гүрж ногоон цай, 1 уут иоджуулсан давс, 2 кг будаа зэрэг 7 төрлийн хүнс багтсан.
Уг тусламжийн багцыг жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин айл өрхүүдэд хандивлах юм.