Нийтэлсэн өдөр: 2019.12.29, ням
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг төрийн дээд одон, медиалаар шагнуулав. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Пүрэвсүрэн, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтан П.Амарзаяа нар Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан юм. Мөн Нөөцийн нярав Т.Мөнбат Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар 2019 оны 12 сарын 30-ны өдөр гардуулав.
Хүмүүнлэг үйлстэн Та бүхэнд халуун баяр хүргэе.