Дорнод аймгийн улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалаа

Нийтэлсэн өдөр: 2019.12.29, ням


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 2019 оны 12 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалаа. Тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд сүүлийн 30 гаруй жил сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж байгаа бөгөөд Монголын улаан загалмай нийгэмлэгийн түүхэн дэх анхны гавьяат ажилтан болж байгаа юм. Гавьяат ажилтан Б.Ганболдыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.


Мөн энэ үеэр Дорнод аймгийн улаан загалмайн хорооны онцгой гишүүн, “Мөнх тулга ХХК-ийн захирал О.Энхболд, нигүүлсэнгүй үйлстэн манлай малчин, Баяндун сумын иргэн Б.Мөнхжаргал, Б.Бадамханд нар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдлаа.