МУЗН “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн”-ийг хамтран зохион байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2019.12.18, лхагва


Олон улсын улаан загалмайн хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн”-ийг 2019 оны 12 сарын 14-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр зохион байгууллаа. Мэтгэлцээн 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд эрх зүйч бэлтгэдэг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд болсон юм. Тэмцээний тэргүүн байрт МУИС-ийн баг, хоёрдугаарт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн баг тус тус шалгарлаа. Тэмцээний шүүгчээр Олон улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх төлөөлөгч Шин Яан, нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт, Хүний эрхийн хамгаалагч шүүгч Б.Болорсайхан, Хууль зүйн дотоод хэргийн яам, хуулийн фермерээс холбогдох мэргэжилтнүүд ирж ажилласан юм. Мэтгэлцээнийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор Д.Гангабаатар багш удирдан явуулав.