Нийтэлсэн өдөр: 2019.12.03, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны Стратеги төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны Стратеги төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа 2019 оны 11 сарын 25-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд болов. Үйл ажиллагаанд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн азийн бүсийн Бээжин дэх суурин төлөөлөгч Гвендолин Панг, Нидерландын улаан загалмайн хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх Яан Тиммэр, Монголын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.