Монголын улаан загалмай нийгэмлэг “Ашид Буян” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Нийтэлсэн өдөр: 2019.12.02, даваа




Монголын улаан загалмай нийгэмлэг “Ашид Буян” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд “Ашид Буян” ХХК нь МУЗН-ийн Анхны тусламжийн сургалтын төвд сургалтын зориулалттай Зөөврийн дефибриллятор буюу Зүрхийг автоматаар сэдээгч (ЗАС) төхөөрөмж хандивлалаа. "Ашид Буян" ХХК нь 2000 оноос хойш үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдаа, уул уурхайн байгууллага гэсэн 2 чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2010 оноос эхлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлэн улсын клиник, аймаг, сум, дүүргийн эмнэлгүүд болон хувийн өмчийн томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн олон улсын чанарын шаардлага хангасан сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж байна. Тус компани нь гэнэтийн осол аваар, эрүүл мэндийн хүндрэл үүсэх үед анхан болон яаралтай түргэн тусламж үзүүлэх явцад зайлшгүй ашиглагдах БНСУ-д үйлвэрлэгдсэн Automate External Defibrillator (AED) буюу Зүрхийг автоматаар сэдээгч (ЗАС) төхөөрөмжийг анх удаа Монгол зааварчилгаатайгаар Монгол Улсын MNS 6650:2017 стандартыг батлуулж, албан ёсны борлуулах эрхтэйгээр ханган нийлүүлж байна.




Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзээрэй.

http://www.ashidbuyan.mn/index.php/mn/