Нийтэлсэн өдөр: 2019.11.13, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Австралийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэй “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийн хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Бүтээгдэхүүний нэр | Хэмжих нэгж | Нийт тоо/хэмжээ | Бүтээгдэхүүнд тавигдах шаардлага |
Гар ариутгагч гель /том/ | ширхэг | 2000 ширхэг |
|
Гарын саван /хатуу/ | ширхэг | 3000 ширхэг | - Нянгийн эсрэг үйлчилгээтэй байх; - Элдэв хурц үнэргүй байх; - Нэмэлт өнгө оруулагч бодисгүй; - Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 2 жилээс доошгүй байх; - Тээвэрлэлтийг нийлүүлэгч компани хариуцах. |
Бичиг баримтын жагсаалт:
- Компанийн гэрчилгээний хуулбар
- Бүтээгдэхүүний үнийн санал
- Бүтээгдэхүүний дээж
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 00 минут. Хугацаа хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Хариуцсан ажилтантай холбоо барих: Т.Баярчимэг /99178341, bayarchimeg.t@redcross.mn/
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр 300 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас: (+976)-11-77770508