Нийтэлсэн өдөр: 2019.10.31, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төвд эрүүл мэнд, анхны тусламжийн сургалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтанд “Оюутолгой” компаний гүйцэтгэгч “Major Drilling” LLC компаний ажилтнууд хамрагдсан юм. Сургалтыг эрүүл мэнд, анхны тусламжийн чиглэлээр анхны тусламжийн сургагч багш Н.Түвшинбаяр удирдан явуулж, “Major Drilling” LLC компаний 20 ажилтан хамрагдсан юм.
Сургалтын үеэр сургалтанд оролцогчид сэтгэгдлээ хуваалцав.
“Major Drilling” LLC компаний механикч У.Шижирбаатар:
Анхны тусламжийн сургалтад өмнө нь 2 удаа хамрагдаж байсан. Өнөөдрийн сургалттайгаа нийлээд 3 дахь удаагаа хамрагдаж байна. Манай компани жил болгон ажилтнуудаа анхны тусламж болон эрүүл мэндийн сургалтад тогтмол хамруулдаг. Өнөөдрийн сургалтад манай компаниас 20 гаруй хүн хамрагдаж байна. Өмнө нь компанийхаа байранд сургалтаа хийдэг байсан бол өнөөдөр Монголын улаан загалгай нийгэмлэгийн анхны тусламжийн төвд хийж байна. Иж бүрэн тоноглогдсон төвтэй танилцаж сургалтанд хамрагдлаа. Сургалтын хэрэглэгдэхүүн сайтай сайхан төв байна. Тусгай тоноглосон төвд хичээллэсэндээ олзуурхаж байна. Эрүүл, мэнд, анхны тусламжийн сургалтанд хамрагдснаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болдог. Мөн шаардлагатай үед анхны тусламжийн үзүүлэх нөхцөл байдалтай тулгарвал тусламж, үйлчилгээ үзүүлж чадахуйц хэмжээний ур чадвартай болж байна. Хичээл сургалтад хамрагдах бүртээ шинэ мэдлэг олж авч байна.
“Major Drilling” LLC компаний тандалтын мэргэжилтэн Ц.Ариунболд:
Манайх хайгуулын өрөмдлөгө хийдэг уул уурхайн компани. Манайх жил болгон график гаргаж ажилчдаа сургалтад хамруулдаг. Бидний ажил мэргэжлийн хувьд гэнэтийн осол аваар гарах хамгийн өндөр эрсдэлтэй мэргэжлийн тоонд багтдаг. Тийм ч учраас манай байгууллага тогтмол цаг хугацаанд ажилчдаа анхны тусламжийн сургалтад хамруулж мэдлэг мэдээлэл олгодог. Энэ нь гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх шаардлага гарсан үед эрүүл мэндийн байгууллага ирэх хүртэл тухайн хүнд тусламж үзүүлж амь нас аврах зэрэгт суралцаж байна. Энэ удаагийн сургалт, хичээл Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Түгээмэл хайрын хүрээлэн” нэртэй анхны тусламжийн иж бүрэн, цогц сургалтын танхимд орж байна. Би нийтдээ 5 удаа сургалтанд хамрагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.