МУЗН-ийн Дунд шатны хороодын дарга нарын сургалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2019.09.26, пүрэв

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны хороодын дарга нарт зориулсан сургалт өнөөдөр буюу 2019 оны 9 сарын 26-27-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн аймаг, дүүргийн 30 Дунд шатны хороодын дарга нар хамрагдаж байна. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд сургалтанд хамрагдагсад дунд шатны хороодын хөгжил, сайн туршлага, орон нутгийн онцлогт тохируулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн үзүүлэлт, олон улсын улаан загалмайн хөдөлгөөний тухай, хууль, дүүрэмтэй танилцаж, Стратеги-2030, Монголын улаан загалмай нийгэмлэгийн шинэчилсэн дүрэм, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны талаар суралцах юм. Мөн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцаж ярилцаж санал бодлоо солилцож байна.