Нийтэлсэн өдөр: 2019.09.20, баасан
Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган “Эерэг Монгол” нэртэйгээр 2019 оны 9 сарын 20-нд “Туушин” зочид буудалд боллоо. Чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсана бөгөөд Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, JCI Монгол” ТББ, Монгол дахь Ротари клуб хамтран зохион байгуулав.
Энэхүү чуулганы зорилго нь тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл хооронд мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах, тогтвортой хөгжлийн зорилгуудын ижил төстэй төсөл хөтөлбөрүүдийг хамтатган нэгдсэн зохион байгуулалтаар илүү далайцтай хамтран ажиллах, тогтвортой хөгжлийн зорилтуудын нийгэмд үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх юм.
Чуулганд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.