Нийтэлсэн өдөр: 2019.05.29, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан “урлаг, спортын наадам-2019” 5 сарын 24-25-ны өдрүүдэд Найрамдлын Дархан хотод амжилттай болж өндөрлөлөө. Эх орны 4 зүг, 8 зовхисоос хүрэлцэн ирсэн хүмүүнлэгийн эзэд бүсэд хуваагдаж 9 баг болж 2 өдрийн турш авхаалж самбаа, мэдлэг оюун, авьяас чадвараа сорин өрсөлдөж шилдгээ шалгаруулсан юм. Тухайлбал, Алтайн бүс, Баруун бүс, Хангайн бүс, Орхон Сэлэнгийн бүс, Зүүн бүс, Говийн бүс, Нийслэлийн 1-р бүс, Нийслэлийн 2-р бүс, Нийслэлийн 3-р бүсэд хуваагдаж урлаг, спортын наадамдаа оролцов. Наадмын эхний өдөр буюу 5 сарын 24-ны өдөр сугалаа ёсоор Говийн бүс урлагийн үзүүлбэрээ эхлэж толиулсан юм. Улмаар урлагийн тоглолтод бүс болгон шилдэг гэсэн үзүүлбэрийн үзүүлж дүнгээ гаргалаа. Дүн гарахад урлагийн номерийн нийлбэр оноогоор Нийслэлийн 3-р бүс “Гран при”, спортын тэмцээнд нийлбэр оноогоор Хангайн бүс “Гран при” хүртэв.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан “урлаг, спортын наадам-2019” урлагийн тоглолтын шилдэг үзүүлбэрүүд.
Шилдэг мэндчилгээ: Алтайн бүс
Шилдэг гоцлол дуу: Зүүн бүс
Шилдэг хамтлаг бүжиг: Нийслэлийн 3-р бүс буюу "САХИУСАН ТЭНГЭР" баг
Шилдэг язгуур урлаг: Баруун бүс
Шилдэг хөгжим: Алтайн бүс
Шилдэг хоор дуу: Нийслэлийн 2-р бүс
Шилдэг жүжигчилсэн тоглолт: Нийслэлийн 3-р бүс буюу "САХИУСАН ТЭНГЭР" баг тус тус байр эзэлсэн юм.