Нийтэлсэн өдөр: 2019.04.09, мягмар
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “80 ээжийн инээмсэглэл” аяныг 3 дугаар сарын 4-8-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Аяныг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний хамт олон эмэгтэйчүүдийг баярлуулах, тэдэнд сэтгэлийн дэм өгөх, оюутан залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. Уг аяны хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, ХанУул дүүргийн болон УБТЗ-ын 170 эмэгтэй, МУБИС, МУИС, ХИС-ийн 71 эмэгтэй ажилтан нийт 241 эмэгтэйд бэлэг өгч баярлуулав.