Нийтэлсэн өдөр: 2018.11.22, пүрэв
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг угтан МУЗН-ийн Нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөр, Хүүхэд залуучуудын хөтөлбөрөөс санаачлан эмзэг бүлгийн, бие даах чадвараа алдсан, ахмад настай иргэдэд гэрийн эргэлт, асаргаа сувилгааг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав.
Гэрийн эргэлтийг 2018 оны 11 сарын 19, 20, 21-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд хийлээ.
Энэхүү сайн дурын үйл ажиллагаанд оролцсон Сайн дурын идэвхтнүүд нь МУЗН-ийн асаргаа сувилгаа үзүүлэх сургалтад хамрагдсан мэргэжлийн туршлагатай Сайн дурын идэвхтнүүд юм.
Сайн дурын идэвхтнүүд зорилтот бүлгийн 10 халамжлуулагчийн гэрт очиж, асаргаа сувилгаа хийхэд, Залуучуудын улаан загалмайн гишүүд гэрийн үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, иргэдэд хүнсний багц тараав.