Нийтэлсэн өдөр: 2018.09.04, мягмар
МУЗН болон Италийн Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Тренто хотын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Александра Бруналти тэргүүтэй дөрвөн төлөөлөгч энэ долоо хоногт МУЗН-т зочилж байна.
Төлөөлөгчдийн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзаж, үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж буйд талархснаа илэрхийлээд Монгол оронд тавтай морилохыг хүслээ.
Мөн МУЗН-ийн үндсэн 4 хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулж, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүдийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Тренто хотын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Александра Бруналти Улаан загалмай хөдөлгөөний нийтлэг зарчим, үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд таатай буйгаа илэрхийлж, МУЗН хүндэтгэл үзүүлэн зочилж байгаад талархав.
Тэд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төв болон Дархан-Уул аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагаатай танилцана.