Нийтэлсэн өдөр: 2018.08.30, пүрэв
МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвд энэ сарын 29-30-ны өдрүүдэд зүүн Азийн орнууд болох БНХАУ, БНСУ, БНАСУ, Монгол Улс, Япон Улсын төлөөлөл оролцсон гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх нь олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Дайн дажин, гамшиг осол болон нийгэм улстөрийн үйл ажиллагаанаас гэр бүлийн гишүүд холбоо харилцаагүй болох тохиолдол түгээмэл.
Улаан загалмай хөдөлгөөн гэр бүлээсээ холдсон хүмүүсийг эргэн уулзуулахад хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. МУЗН-ийн хувьд энэ талын үйл ажиллагааг эхлүүлж, аливаа тохиолдлын өмнө бэлэн байхаар зорьж байна. Тиймээс туршлага солилцох уулзалтыг Үндэсний нийгэмлэгтээ зохион байгуулж, бусад үндэсний нийгэмлэгийн гэр бүлийн хэлхээ холбоог эргэн сэргээх аргачлалаас суралцаж, хамтын ажиллагааны сууриа тавьж байгаа юм. Сургалтыг Олон улсын Улаан загалмай хорооны Бээжин дэх төлөөлөгчийн газрын ажилтнууд чиглүүлж байна.