• Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа
  • Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа
  • ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ

Та Монголын улаан загалмай нийгэмлэгийн 249,770 гишүүд, дэмжигчдийн нэг болсноор хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хамрагдаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болно.

дэлгэрэнгүй унших

ЦУСНЫ ДОНОР ХЭРХЭН БОЛОХ ВЭ?

Цусны донорын сургалт, сурталчилгааг явуулах үүргийг Донорын тухай хуулиар хүлээсэн тул донорын цусны хэрэгцээ, ач холбогдлын талаар нийгэм, олон нийтэд сурталчлан таниулах, шинээр цусны донорын эгнээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллна.

дэлгэрэнгүй унших

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ТӨЛБӨРТЭЙ СУРГАЛТ

Гэнэтийн өвчлөл, осолд өртөн анхны тусламж үзүүлэх нөхцөл байдал хэзээ ч, хэнд ч тохиолдож болзошгүй. Анхны тусламжийн мэдлэг, чадвартай байснаар Та өөрийгөө болон өөрийн ойр дотны хүмүүсийн амь насыг аврах болно.

дэлгэрэнгүй унших

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны гудамж, МУЗН-ийн төв байр info@redcross.mn (+976)-11-323334

дэлгэрэнгүй унших

МУЗН танилцуулга

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаан загалмай нийгэмлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах цорын ганц үндэсний нийгэмлэг мөн болохыг баталгаажуулсан билээ. Манай нийгэмлэг нь төр, захиргааны байгууллагатай харилцахдаа бие даасан байдлаа хадгалж, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болон ажиллаж байна.

дэлгэрэнгүй унших

ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ 7 ЗАРЧИМ

ЭНЭРЭНГҮЙ БАЙХ

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээнд хаана ч болов хүнийг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх, хуваалцан хөнгөвчлөх чин хүслээр туслах явдал юм.

ШУДАРГА БАЙХ

Нийгэмлэг нь хүнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн давхарга, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй. Хувь хүний зовлонг нимгэлж, гагцхүү тэдний хэрэгцээнд тулгуурлах бөгөөд хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст эн тэргүүнд анхаарал тавина.

ТӨВИЙГ САХИХ

Олны итгэл найдварыг хүлээхийн тулд Хөдөлгөөн нь сөргөлдсөн талуудын аль нэг талыг баримтлахгүй байх бөгөөд ямар ч үед улс төр, арьс өнгө, шашин, үзэл бодлын шинж чанартай сөргөлдөөнд орж болохгүй.

БИЕ ДААХ

Хөдөлгөөн нь бие даасан байна. Үндэсний нийгэмлэг нь өөрийн улсын төр засгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, улсын хууль тогтоомжид захирагдахын зэрэгцээ ямар ч үед Хөдөлгөөний зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж байхын тулд өөрсдийн бие даасан байдлыг ямагт хангаж байх ёстой.

САЙН ДУРЫН БАЙХ

Нийгэмлэг нь тусламж үзүүлэх зорилготой сайн дурын хөдөлгөөн бөгөөд ямар ч үед ашиг олохыг эрмэлзэх ёсгүй.

НЭГДМЭЛ БАЙХ

Аливаа улсад нэг л Улаан загалмай эсхүл Улаан хавирган сар нийгэмлэг байна. Энэ нь бүх нийтэд нээлттэй байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.

ТҮГЭЭМЭЛ БАЙХ

Олон улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар хөдөлгөөнд аливаа нийгэмлэг бүр тэгш эрхтэй байх ба бие биедээ харилцан туслах талаар адил үүрэг, хариуцлага хүлээдгээрээ дэлхийд түгээмэл шинжтэй байна.

0

Дунд шатны хороо

0

Мэргэшсэн сайн дурынхан

0

Өсвөрийн Улаан загалмайч

0

Хүмүүнлэгийн гишүүн байгууллага

ҮЙЛ АЖИЛЛАГАА

САЙН ДУРЫН ИДЭВХТНЭЭР ЭЛСЭХ

Та Монголын улаан загалмай нийгэмлэгийн 14,800 сайн дурын идэвхтний нэг болохын тулд дараах шалгуурыг хангах ёстой. Шалгуур: • Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийн цаг, хөдөлмөрийг бусдын сайн сайхны төлөө зориулах боломжтой байх; • Арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйсээр ялгаварлан гадуурхалтад өртөлгүйгээр хэн ч Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн болох боломжтой.

Нэгдэх

ТЭД БИДНИЙ ТУХАЙ

Монголын улаан загалмай нийгэмлэгийн хоёр жил тутам зохион байгуулагддаг “Түншлэл” олон улсын уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болон ажиллах ү...

МУЗН болон ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын “Юнармия” хүүхэд залуучуудын цэрэг эх оронч хөдөлгөөний хамтын ажиллагааны хүрээнд Халх голын 80 жилийн ойг угтаж хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. МУЗН-ийн Сайн дурын идэвхтнүүд буюу...

МУЗН болон Италийн Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Тренто хотын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Александра Бруналти тэргүүтэй дөрвөн төлөөлөгч энэ долоо хоногт МУЗН-т зочилж байна. Төлөөлөгчдийн МУЗН-ийн Ерөнхи...