Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний түүх

Анри Дюнан /1828-1920/
Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулсан түүхтэй. Анри Дюнан Сольфериногийн тулалдааны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг удирдан зохион байгуулжээ. Улмаар тэрбээр 1862 онд “Сольфериногийн дурьдатгал” нэртэй дурсамжийн ном бичсэн байна.

Сольфериногийн тулалдааны талбарт эндэж шархдсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг Анри Дюнан удирдан зохион байгуулжээ. 1863 онд Анри Дюнан дөрвөн иргэнтэй нэгдэн “Тавын хороо” буюу шархдагсдад туслах олон улсын хороог байгуулсан нь Улаан загалмай хөдөлгөөний суурь болж, хожим Олон улсын Улаан загалмай хороо болж өргөжжээ.


Швейцарийн Засгийн газрын санаачлагаар 1864 оны 8 дугаар сард Женев хотноо зохион байгуулсан дипломатын бага хуралд 12 орны Засгийн газрын төлөөлөгчид оролцон “Дайтаж байгаа армийн шархадсан цэргүүдийн нөхцөлийг хөнгөвчлөх тухай” гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Уг гэрээ хүн төрөлхтний түүхэнд “Женевийн анхдугаар конвенци” буюу олон улсын хүмүүнлэгийн анхны хууль болсон юм. Эдүгээ Улаан загалмай хөдөлгөөн нь Олон улсын Улаан загалмай хороо, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар үндэсний нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Олон улсын Улаан загалмай хороо зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалж, тэдэнд тусалдаг бие даасан, төвийг сахисан байгууллага юм. Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь дэлхийн 190 орны үндэсний нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хүмүүнлэгийн сүлжээ байгууллага юм. Эдүгээ холбооны эрхэм зорилго бол хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлж, эмзэг байдалд байгаа иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэж байна. Холбоо нь НҮБ-д ажиглагчийн статустай бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагааг НҮБ болон бусад хамтрагч талуудтай нягт хамтран зохион байгуулдаг. Тухайн улс оронд нэг л Үндэсний нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар хөдөлгөөний зарчмуудыг баримтлан төрдөө нэмэлт хүч болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг сайн дурын идэвхтнүүдэд түшиглэн явуулж байна.

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо [Холбоо] нь
дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. Холбоо нь 1919 онд байгуулагдаж, Үндэсний нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсдийг асран хамгаалахад чиглэж, үйл ажиллагаа явуулдаг.

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд нь
хүмүүнлэгийн чиглэлээр тухайн улсын эрх баригчдад туслах үүрэг гүйцэтгэдэг ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн байгууллага юм.

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд нь
хүмүүнлэгийн чиглэлээр тухайн улсын эрх баригчдад туслах үүрэг гүйцэтгэдэг ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн байгууллага юм.


  • 1939 он

    “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг.

  • 1958 он

    Олон улсын хүмүүнлэгийн хууль болсон 1949 оны Женевийн конвенцийг Монгол Улсын Засгийн газар соёрхон батлав

  • 1959 он

    МУЗН Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэх гишүүнээр элсэв.

  • 2016 он

    Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталж, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болох Үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг баталгаажуулав.
    Үндэсний чуулганыг хуралдуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн дүрэм, Стратеги- 2020 зэрэг бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн баталлаа.

  • 2017 он

    • Зудад нэрвэгдсэн 8880 өрхөд 3 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ.
    • Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг байгууллаа.
    • Зүүн азийн 105 улаан загалмайч хүүхдүүдийн зуслан цугларалтыг зохион байгуулав.
    • Ази номхон далайн орнуудын гамшигтай тэмцэх багийн сургалт зохион байгуулав.
    • Гамшгийн үед ажиллах 315 сайн дурын идэвхтэнг бэлтгэв.

Хүмүүнлэгийн таних тэмдгүүд

Улаан загалмай

Улаан хавирган сар

Улаан талст